Мэндчилгээний үг

Мэндчилгээний үг Ээждээ

Босоо заяа хайрлан унагаж төрүүлсэн ээжийнхээ буяныг

Борхон зүрхний угаас дээдлэн хайрлаж явья,

Орчлонд бидэнд гэрэл түгээхийн эхлэл

Онцгой энэ өдөр тань төрсөн өдрийн мэнд хүргэе! ээж дээ

Элсэн говийн ширхэг тоогоор

Ээждээ би дэндүү хайртай

Ивлэсэн сүүг нь залгилсан болохоор

Ээж минь та бурхнаас ч илүү

Халуун хэвлийд чинь амилсан юм чинь

Хайрлахгүй байхын аргагүй ээХайрын бүүвэйгээр өсгөсөн болохоор

Хаанаас ч байсан ээждээ л очно

Та минь эрүүл энх урт удаан наслаарай

Бусдаас онцлох зүйлгүй ч эгэл жирийн

Бурхан биш ч зүйрлэх аргагүй ер бусын

Буян бялхсан хайрын дээд тэнгэр мэт шүтээн минь

Би би…. хүмүүний дээд ээжтэй хүн 

Өлгийн зөөлөн бүүвэй сэтгэлээс тань уянгалсан

Өргөлийн цагаан сүү гараас тань цацарсан

Өглөгийн дээд хайр зүрхнээс тань ундарсан

Өрх гэрийн жаргал сэтгэлээс тань гэрэлтсэн

Сайхан эх орны минь саран гоо ээждээ

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлж эрүүл энх, аз жаргалтай, инээд баясал дүүрэн явахыг ерөөе

Таньдаа охин нь хязгааргүй хайртай шүү.

Мэндчилгээний үг Ээждээ